Monday, January 22, 2018

Барилгын суурийн төрлүүд

Байшин барилга бүрт суурь заавал байна. Манайхан хундаам гэж хэлж сурсан нь Орос үг Фундамент нь Хундаам болсон гэсэн үг. Англиар бол foundation.
Дотроо мэдээж ямар барилгад хэрэглэхээс шалтгаалан олон төрөл байна
1. Шугаман
2. Баганан
3. Шон суурь (гадсан суурь)
4. Нил суурь буюу хавтан суурь

Шугаман суурь: Барилгын даацын болон тусгаарлах ханын дагуу хананаас ирэх ачааллыг хөрсөнд дамжуулах үүрэгтэй. Төмөр бетоноор голчлон цутгаж хийнэ. Зарим тохиолдолд арматургүй хийж болно. Ханын зузаанаас хамаарч өргөн өндөр уртыг тогтооно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг суурь юм.

Баганан суурь: Баганан суурь голчлон төмөр бетон каркасан барилгад хэрэглэгдэнэ. Суурийн хэмжээ материалын орц, бетоны анги зэргийг тооцоо зураг төслөөр гаргана. Хэрвээ таны барих барилга жижиг хэмжээтэй бол баганан суурь зардал ихтэй болно.

Хаус , амины жижиг байшинд шугаман суурь их хэрэглэгдэнэ. Харин та байшингаа төмөр бетон каркастай хийх гэж байгаа бол баганан суурь төлөвлөх хэрэгтэй болно. Хэрвээ таны байшин барих газрын хөрс намгархаг, шаварлаг газар байдаг бол шон суурь хийж өгнө. 

Шон суурь:  Энэ суурийг хөрс нь өвөлдөө овойж хөлддөг, зундаа суудаг шаварлаг намгархаг газар байшин барих гэж байгаа бол сонгох хэрэгтэй. Хөрсний овойлт суултаас болж барилгад маш их эвдрэл үүсдэг. Иймээс энэхүү шон суурийг хэрэглэх болсон.

Байшин барихдаа аль суурийн төрлийг сонгох нь таны байшингын хэлбэр дүрс, загвар төсөв мөнгөн дээр үндэслэгдэн хийгдэх болно. Иймд та эхлээд заавал тооцоо судалгаа хийж мөн загвараа гаргахыг хичээгээрэй.

Tuesday, January 2, 2018

Цемент хэрхэн худалдан авах вэ?


                         Байшин барихад маш олон төрлийн материал худалдан авах хэрэгтэй болдог. Энэ олон материалыг цуглуулж авах гэж маш их цаг зарцуулна. Та энэ олон материалыг худалдан авахдаа бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Эдгээр материалууд дотроос цемент нь байшин барихад хамгийн их хэрэгтэй нь юм. Цемент нь цаасан эсвэл шуудайтай саарал өнгийн нунтаг материал. Голдуу 50 кг савлагаатай байна. Цемент худалдан авах нь мөн зөв цементийн төрлөө сонгох болон зөв нийлүүлэгчээ сонгох нь чухал.
Ямар ч материал худалдан авахад цаг хугацаа шаардлагатай байдаг. Энэ бодож байгаа шиг чинь амархан байхгүй. Та ачдаг хүмүүсээр нь эсвэл зориулалтын поддон дээр хураасан цемент сэрээт өргөгчөөр өргүүлээд машин дээрээ ачиж авч болно.



Тэгэхээр танд цемент худалдан авах үед тань тус болох хэдэн зүйлийг хэлж өгье.
1. Цемент бол хамгийн өргөн хэрэглэгддэг барьцалдуулагч материал
Иймд маш олон зориулалтаар хэрэглэж болно. Жнь: Төмөр бетон каркасанд, ханын шаварлдаганд, шал цутгахад, ханын өрлөг гэх мэт. Зориулалт нь танд ямар цемент хэрэгтэйг тодорхойлно. Танд өөр өөр зориулалтын өөр өөр төрлийн цемент хэрэг болно.
2. Цементийн шинж чанар болон чанарын үзүүлэлт.


А. Таны хэрэгцээнд нийцэх олон төрлийн цемент зах зээл дээр зарагдаж байгаа. Гэхдээ хамгийн түгээмэл хэрэглэдэг 3 төрөл нь:
·       Ердийн портланд цемент
·       Портланд пуццолан цемент.
·       Цагаан цемент
Б.  Цементийн анги:

Ууттай цемент худалдан авах үед танд ямар анги марктай цемент вэ гэдгийг мэдэх нь чухал юм. 32.5 , 42.5, 52.5 гэх мэт цементийн бат бэхээр нь ангилан нэрлэсэн байдаг.
OPC 42.5 гэдэг нь Ordinary Portland Cement буюу Ердийн портланд цемент гэсэн үг.
42.5 бол цементийн бат бехийг заасан тоо буюу анги нь юм. Энэ нь цементийн шахалтын бат бэх нь 28 хоногийн дараа лабораторт шахагч машинаар эвдэж туршихад 43 Н/мм2 бат бэхийг үзүүлэх ёстой гэсэн үг.
Цемент нь устай урвалд орж бэхжилт явагдаж хатуурдаг тул та бороо ус орхооргүй хуурай газар газраас хөндий хурааж хадгалах хэрэгтэй.



3. Төсөв мөнгө
Цемент нь байшин барихад гол материалуудын нэг тул та түүнийг хэмнэнэ гэсэн ойлголт байж болохгүй. Хэрэглэх зохистой хэмжээгээр нь хэрэглэх нь зүйтэй. Харин та бусад туслах материалуудаас хэрвээ таны мөнгө дутмаг байгаа бол хэмнэлтээ гаргах талаар бодох хэрэгтэй. Хэрвээ та 1 сая төгрөгний 200 мянгаар нь хэмнээд цемент аваад 800 мянгаа нь гоёмсог плитанд зориулагдах гэж байгаа бол  үгүй. Та цементэндээ 300 мянга өгөөд үлдсэнд нь плитагаа тааруулж авах хэрэгтэй.
4. Авах тоо хэмжээ
Энэ нь мэдээж та мэргэжлийн хүн биш бол жоохон төвөгтэй ажил болж хувирна. Та хэдэн шуудай цемент надад хэрэг болох бол гэж багцаалдан суух нь дамжиггүй. Баримжаа гэхэд 1 давхар байшингийн сууринд 1 м3 бетонд 250- 300 кг гэж тооцоорой. Харин Ханын шаварт 1 хүрз цемент 3 хүрз элс гэж бодоорой. Харин ханын  нийт талбайгаа гаргаад 1 м2 талбайд дунджаар 0.02 м3 шавар зуурмаг орно. Элс-Цементэн зуурмагын жин ойролцоогоор 1м3 нь 2000 кг байдаг. Та 100 м2 талбай шавардана гэж үзвэл 100х 0.02=2 м3 зуурмаг орно. 2м3х 2000= 4000 кг зуурмаг. 4000:4=1000 кг буюу 1 тон цемент 3000 кг элс (1600 кг/м3 ) буюу ойролцоогоор  1.87 м3 элс хэрэг болно гэсэн үг.
5. Цементийн насжилт
Цемент нь удаан хугацаанд хадгалдаг материал биш юм. Үйлдвэрлэгчдийг зүгээс ер нь 3 сараас дээш хадгалсан цемент хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Тэгэхээр яг хэрэг болох үедээ л худалдан авах хэрэгтэй гэсэн үг. Хугацаа хэтэрсэн бол барьцалдах чадвар нь буурч бат бэх нь багасана гэсэн үг. Мөн цементийн чанарт хадгалах орчин чухал. Хэрвээ та чийгтэй орчинд хадгалсан бол агаар дахь чийгтэй цемент нь урвалд орж хатуурч чулуужсан байдаг. Иймд хуурай газар хадгалсан цемент авах нь зөв.
6. Чанарын гэрчилгээ болон шинжилгээний бичиг
Та цемент авахдаа чанарын гэрчилгээ болон шинжилгээний бичгийг нь асууж аваарай. Дараа нь танд өөрийн барьсан байшингаа үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлэх болон эсвэл та барилгаа улсын комист хүлээлгэн өгөх үед акт бичиг баримтанд хавсаргадаг юм. Хэрвээ та хүний захиалгаар байшинг нь барьж өгч байгаа бол захиалагчдаа үзүүүлж мөнгөө авана гэсэн үг.



Барилгын хийцийн төрлүүд

Барилга байшин маань дараах үндсэн хэлбэрүүдээс тогтоно.
Дээврийн хувьд