Monday, November 6, 2017

Танд ямар байшин хэрэгтэй вэ? Эхлэл

Хүний анхдагч 3 хэрэгцээний нэг Сууц. Олон мянган жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл хүн төрлөхтний хувьсал, хөгжлийн үе шат бүрт орон байр хэлбэр дүрс нь өөрчлөгдөн сайжирсаар ирсэн. Гэхдээ хүн тухайн амьдарч буй нийгэмдээ зохицож уялдсан орон сууцыг бүтээн босгож хэрэглэж ирсэн байна. Манай Монгол улсад ч мөн адил. Бидний харж байгаа гэр хорооллын амины сууцнууд нь ердөө л нэгэн хэвийн нийтлэг төлөвлөлттэй байгаа. Энэ загвар бол ерөнхийдөө ОХУлсаас л манайд орж ирсэн түгээмэл загвар шүү дээ. Ер нь манайд орж ирж нутагшихдаа үүрэг зориулалт л улам авсаархан нэг ёсондоо манайхны залхуу ( Монголчлох гэж зөвтгөн нэрлэсэн) зангийн ачаар энгийн 2 өрөө ханан пийшингээр халдаг байшин болон хоцорсон байна. Энэ бол нийтлэг дүр төрх. 
Өнөө үед баригдаж байгаа бидний хаус гэж хэлж буй сууцнууд нь мэдээж бас дэвшилтэд технологи, сүүлийн үеийн материал хэрэглээ гээд сайн талууд бий. Бас өөлж муулхаар ч зүйлс байна. Гэхдээ шүүмжилж муулхаа болиод хэрвээ та толгой дотроо нэг байшин төсөөлөөд явдаг бол түүнийг чинь барилга болоод таны ирээдүйд ирэх өдрүүдийг дотор нь өнгөрөөх орд харшийг чинь босгоход миний тус бага ч гэсэн хэрэг болох байх гэж энэ блог маань мэндэлж байгаа гэдгийг хэлье. 

Тэгэхээр танд яг юу хэрэгтэй вэ? 
Та эхлээд эхнэртэйгээ, эсвэл нөхөртэйгээ суугаад танай гэр бүлд ямар ямар байшин хэрэгтэй байгааг ярилцаарай гэж хүсье. 
Миний хувьд 8 жилийн өмнө өөрийн гэсэн юу ч байхгүй хэрнээ гэр бүлтэй болсон. Аав ээж минь авч өгсөн хашаа байшинд ах дүү нартайгаа амьдарч байв. Тэгээд эхнэртэйгээ суугаад хашааныхаа зүүн буланд байшин барих төлөвлөгөө гаргахаар болов. 6х9=54 м2. Арай бага санагдав. За мансард хийе. 40 м2 нэмэгдэнэ. Ингээд мансардтай нэг давхар байшин барихаар болов. Хэдэн төгрөг хэрэгтэй болох вэ? Энэ бол хүн бүхний өмнө тулгарах эхний асуулт. Тэгээд таньдаг инженер байвал хамгийн түрүүнд хэдэн төгрөгөнд ийм байшин босох вэ гэж асуух нь зүйн хэрэг байх. Нэг зүйл хэлхэд танд хариулж чадахгүй. Багцаагаар хэд болох уу гэж асуувал хариулахыг оролдоно. Гэхдээ л бас л чадахгүй. Үүнд урам хугарах эсвэл тухайн асуулт хүний буруутгах аргагүй юм шүү. Яагаад гэвэл байшин бүр барих газрын онцлог, хэрэглэх материал, зохион байгуулалт гээд бүх талаараа онцлог болдог юм. Иймд танд эхлээд хэдэн төгрөг байн, эсвэл хэдэн төгрөг олоод байшингаа барьж чадах эсхээ эхлээд ярилцана гэсэн үг шүү. Мэдээж танд интернэтээс олсон сайхан зураг байж болно. Тэгвэл түүнийгээ барих мөнгөө олно гэсэн үг.  
Миний хувьд тухайн үеийнхээ нөхцөл байдалдаа тааруулаад 16 сая төгрөгөнд байшингаа босгосон. Гэхдээ алдаа дутагдалтай зүйл маш их байсан шүү. 
За та эхлээд хэдэн төгрөг байгаа, хэдийг олж болох, тэгээд танд ямар байшин хэдэн метр квадрат ямар байшин хэрэгтэй байгааг эхлээд нэг бодоод үзээрэй. 
Дараагын нийтлэл орчин үеийн байшинд байвал зохих өрөө тасалгаа болон төлөвлөлтийн талаар бичих болно. 

1 comment: