Wednesday, December 20, 2017

Барилга барих орчиндоо хэрхэн зохицуулах болон орчны нөлөөллийг тооцох

        Барилга барих орчиндоо хэрхэн зохицуулах болон                                      орчны нөлөөллийг тооцох 

Та өөрийн барих байшингаа хүрээлэн буй орчиндоо уялдуулан барих хэрэгтэй. Тэгхээр энэ удаад орчны талаар бичье.
Хүрээлэн буй орчин нь:Байгалиараа байгаа, хүний гараар бүтээсэн эсвэл эдгээрийн хослол.
Зохиомол орчин нь: Байгалын орчны тусламжтай эсвэл дан ганц хүний гараар бүтсэн орчин гэж авч үзэж болно.
Барилга барихдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй

1. Барилгын төлөвлөлтийн шаардлагууд
2. Барилгын хууль дүрэм
3. Газрын зөвшөөрөл
4. Үйлчилгээ авах боломжтой байдал (Халуун хүйтэн ус, цахилгаан хангамж)
5. Нийтийн тээвэр болон орчны тохижилт
6. Хөрсний нөхцөл байдал
7. Газрын гадаргын байр байдал, харагдац
8. Хөрш зэргэлдээ байх байшин барилга, хашаа
9. Барилгын зохиулалт болон хэрэглээ
10. Байгалийн гэрэл болон орчны харагдац.
Байшингаа барихдаа орчны байр байдал салхины чиг, нартай байх үеийн үргэлжлэх хугацаа зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Доор зарим төрлийн өрөөний байршлыг харуулав.

Гэвч таны байшингаа барих газрын байршилдаа уялдуулах нь чухал юм. Мөн байшин бүр өөрийн гэсэн онцлогтой дахин давтагдашгүйгээр баригддаг. Өрөөний нарийн төлөвлөлтийн талаар дараа илүү дэлгэрүүлэн тайбарлах болно.













Тэгхээр та байшин барих орчиндоо доорх хүчин зүйлсийг анхаарах хэрэг гарна.
1. Газрын байгалийн тогтоц
2. Байгалийн ургамал болон модод
3. Газрын хэмжээ, байшингын хэмжээ
4. Газрын хэлбэр дүрс болон байшингын хэлбэр
5. Боломжит үйлчилгээнүүд- цэвэр бохир ус, цахилгаан хангамж г.м
6. Авто зам болон явган хүний зам
7. Зарим төрлийн дүрэм журам: Жнь Мод тайрах,, хуучны барилга байгууламж хамгаалах гэх мэт
8. Орчны цаг уур болон хүрээлэн буй орчны нөхцөл байдал.
9. Орчны ирээдүйн хөгжлийн төлөв





Thursday, November 23, 2017

Агаарын бохирдол

Тэгхээр утаа гаргахгүйгээр гэрээ хэрхэн дулаан байлгах талаар бодож л байсан биздээ. Мэдээж таны амьдарч байгаа байр сууц хамгийн сүүлийн үеийн тансаг хаус биш. Гэхдээ багахан ухаалаг хөрөнгө оруулалт байшиндаа хийгээд хотынхоо болоод өөрсдийн эрүүл мэнд болон эдийн засагт их хувь нэмэр оруулж болно шүү. Байшингийн хана болон дээврээ дулаалах бол хамгийн эхний болоод энгийн арга. Мэдээж овоо хэмжээний мөнгө орно. Хэрвээ та гадна ханаа хөөсөнцөр хавтангаар дулаалах гэж байвал дор хаяж 15см зузаан хөөс аваарай. 10см 5 см гэх мэт нь үнийн дүн нь бага боловч эргээд танаас түлш болон цахилгааны зардал мэтээр илүү их зардал гаргадаг. Дээрээс нь дулаан техникийн шаардлага хангахгүй. Дараагийн сонголт бол базалт вүүл буюу чулуун хөвөн хавтан. Үнэ нь хөөсөнцөртэй харьцуулахад үнэтэй боловч нэг хийчихсэн байхад дор хаяж 20 жил санаа зовохгүй байж болно. Базальт вүүл нь хөөсөнцөрөөс давуу тал нь амьсгалдаг, галд шаттаггүй. Мөн насжилт нь зөв технологийн дагуу нь хийвэл илүү удаан байна.

Monday, November 6, 2017

Танд ямар байшин хэрэгтэй вэ? Эхлэл

Хүний анхдагч 3 хэрэгцээний нэг Сууц. Олон мянган жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл хүн төрлөхтний хувьсал, хөгжлийн үе шат бүрт орон байр хэлбэр дүрс нь өөрчлөгдөн сайжирсаар ирсэн. Гэхдээ хүн тухайн амьдарч буй нийгэмдээ зохицож уялдсан орон сууцыг бүтээн босгож хэрэглэж ирсэн байна. Манай Монгол улсад ч мөн адил. Бидний харж байгаа гэр хорооллын амины сууцнууд нь ердөө л нэгэн хэвийн нийтлэг төлөвлөлттэй байгаа. Энэ загвар бол ерөнхийдөө ОХУлсаас л манайд орж ирсэн түгээмэл загвар шүү дээ. Ер нь манайд орж ирж нутагшихдаа үүрэг зориулалт л улам авсаархан нэг ёсондоо манайхны залхуу ( Монголчлох гэж зөвтгөн нэрлэсэн) зангийн ачаар энгийн 2 өрөө ханан пийшингээр халдаг байшин болон хоцорсон байна. Энэ бол нийтлэг дүр төрх. 
Өнөө үед баригдаж байгаа бидний хаус гэж хэлж буй сууцнууд нь мэдээж бас дэвшилтэд технологи, сүүлийн үеийн материал хэрэглээ гээд сайн талууд бий. Бас өөлж муулхаар ч зүйлс байна. Гэхдээ шүүмжилж муулхаа болиод хэрвээ та толгой дотроо нэг байшин төсөөлөөд явдаг бол түүнийг чинь барилга болоод таны ирээдүйд ирэх өдрүүдийг дотор нь өнгөрөөх орд харшийг чинь босгоход миний тус бага ч гэсэн хэрэг болох байх гэж энэ блог маань мэндэлж байгаа гэдгийг хэлье. 

Тэгэхээр танд яг юу хэрэгтэй вэ? 
Та эхлээд эхнэртэйгээ, эсвэл нөхөртэйгээ суугаад танай гэр бүлд ямар ямар байшин хэрэгтэй байгааг ярилцаарай гэж хүсье. 
Миний хувьд 8 жилийн өмнө өөрийн гэсэн юу ч байхгүй хэрнээ гэр бүлтэй болсон. Аав ээж минь авч өгсөн хашаа байшинд ах дүү нартайгаа амьдарч байв. Тэгээд эхнэртэйгээ суугаад хашааныхаа зүүн буланд байшин барих төлөвлөгөө гаргахаар болов. 6х9=54 м2. Арай бага санагдав. За мансард хийе. 40 м2 нэмэгдэнэ. Ингээд мансардтай нэг давхар байшин барихаар болов. Хэдэн төгрөг хэрэгтэй болох вэ? Энэ бол хүн бүхний өмнө тулгарах эхний асуулт. Тэгээд таньдаг инженер байвал хамгийн түрүүнд хэдэн төгрөгөнд ийм байшин босох вэ гэж асуух нь зүйн хэрэг байх. Нэг зүйл хэлхэд танд хариулж чадахгүй. Багцаагаар хэд болох уу гэж асуувал хариулахыг оролдоно. Гэхдээ л бас л чадахгүй. Үүнд урам хугарах эсвэл тухайн асуулт хүний буруутгах аргагүй юм шүү. Яагаад гэвэл байшин бүр барих газрын онцлог, хэрэглэх материал, зохион байгуулалт гээд бүх талаараа онцлог болдог юм. Иймд танд эхлээд хэдэн төгрөг байн, эсвэл хэдэн төгрөг олоод байшингаа барьж чадах эсхээ эхлээд ярилцана гэсэн үг шүү. Мэдээж танд интернэтээс олсон сайхан зураг байж болно. Тэгвэл түүнийгээ барих мөнгөө олно гэсэн үг.  
Миний хувьд тухайн үеийнхээ нөхцөл байдалдаа тааруулаад 16 сая төгрөгөнд байшингаа босгосон. Гэхдээ алдаа дутагдалтай зүйл маш их байсан шүү. 
За та эхлээд хэдэн төгрөг байгаа, хэдийг олж болох, тэгээд танд ямар байшин хэдэн метр квадрат ямар байшин хэрэгтэй байгааг эхлээд нэг бодоод үзээрэй. 
Дараагын нийтлэл орчин үеийн байшинд байвал зохих өрөө тасалгаа болон төлөвлөлтийн талаар бичих болно.